2026 оны дөрөвдүгээр сарын 14

2026.04.01-04.13 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026.04.01-04.13 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ
🚢 LOGISTIC NEWS 2026.04.01-04.13 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомтын мэдээлэл: 🚂 Төмөр замын мэдээлэл: 04 дүгээр сарын 1-нээс-13-ны хооронд нийт 21 цуваа галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтын төмөр замын терминал дахь чингэлгийн үлдэгдэл нийтдээ 1300 орчим чингэлэг байна. 🚚 Авто тээврийн мэдээлэл: Эрээн-Замын-Үүд хооронд 04 дүгээр сарын 1-нээс 13-ны хооронд авто тээврийн горимоор ойролцоогоор 200 чингэлэг дамжин тээвэрлэгдсэн байна. 🚢 Далайн тээврийн маршрут өөрчлөлтийн мэдээлэл: Зүүн Өмнөд Азийн төв боомтуудад түгжрэл үүсээд байна: → Сингапур боомтын түгжрэлийн түвшин: 36% → Порт Кланг (Малайз): түгжрэл 50% хүртэл өссөн → Лаем Чабанг боомт: ачих/буулгах дундаж саатал 1-2 хоног хүлээгдэж байна. Дамжин өнгөрөх цэгүүд дээр их хэмжээний ачаа саатаж, хөлөг онгоцны хуваарьт ихээхэн доголдол үүсч байна. ⏰ Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл: Төмөр замаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин боомтод ирсэн өдрөөс хойш 20-25 хоног хүлээгдэж, Тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд төмөр замаар тээвэрлэгдсэн чингэлэг дунджаар 5 хоног Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 5 хоног зарцуулагдаж байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/