2026 оны тавдугаар сарын 25
Facebook

2026.05.01-05.25 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026.05.01-05.25 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ
2026 ОНЫ 5-Р САРЫН 01-25 МЭДЭЭ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомтын мэдээлэл: 🚂 Төмөр замын мэдээлэл: 05 дугаар сарын 1-нээс-25-ны хооронд нийт 39 цуваа галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтын төмөр замын терминал дахь чингэлгийн үлдэгдэл нийтдээ 1700 орчим чингэлэг байна. 🚚 Авто тээврийн мэдээлэл: Эрээн-Замын-Үүд хооронд 05 дугаар сарын 1-нээс-25-ны хооронд авто тээврийн горимоор ойролцоогоор 510 чингэлэг дамжин тээвэрлэгдсэн байна. 🚢 Далайн тээврийн мэдээлэл: Улаан тэнгисийн хямрал үргэлжилж байгаа бөгөөд тээврийн компаниуд бүх чиглэлээ Cape of Good Hope-оор дамжуулан өөрчилсөн. Үүний улмаас Ази–Европын тээврийн зардал 50%-иар өссөн байна. Өмнө нь 25–30 хоног байсан стандарт транзит хугацаа одоо 35–40 хоног эсвэл түүнээс ч урт болж сунгагджээ. 🎇 Баярын мэдээлэл: 5-р сарын 27-ноос гаалийн амралт эхэлнэ. Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази болон Хойд Африк бүсүүд амралттай болох тул ачаа гаалиар нэвтрэх ажиллагаа түр зогсох эсвэл ихээхэн удаашрах төлөвтэй байна. ⏰ Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл: Төмөр замаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин боомтод ирсэн өдрөөс хойш 15-20 хоног хүлээгдэж, Тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд төмөр замаар тээвэрлэгдсэн чингэлэг дунджаар 5-7 хоног Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 20-25 хоног зарцуулагдаж байна. Хятадын компаниар баригдаж буй Монгол дахь Чойр–Замын-Үүд чиглэлийн 435 км хүнд даацын тусгай хурдны замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/