2026 оны дөрөвдүгээр сарын 9
Facebook

ТЯНЬЖИН БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

ТЯНЬЖИН БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
🚂 ТЯНЬЖИН БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ Сүүлийн үед дайны нөхцөл байдлаас шалтгаалан бензиний хомсдол үүсэж, авто тээврийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор төмөр замын тээвэрлэлтийн эрэлт ихсэж Тяньжин боомтод ачаалал нэмэгдэж тээвэрлэлтийн хугацаа уртасч, бөөгнөрөл үүсээд байна. Өмнө нь сард дунджаар 50–52 салаа замаар тээвэрлэгдэж байсан бол 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд сард ойролцоогоор 40 салаа замаар Монгол Улс руу тээвэрлэхээр төлөвлөгдсөн байна. Нэг салаа замд дунджаар 50–54 чингэлэг тээвэрлэгддэг байна. 👉 Иймд эрхэм харилцагч та бүхэн тээврийн төрлөө оновчтой сонгон, хугацаа болон зардлаа зөв төлөвлөхийг зөвлөж байна. 🚂04 дүгээр сарын 1-нээс-09-ний хооронд нийт 14 цуваа галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтын төмөр замын терминал дахь ачаатай чингэлгийн үлдэгдэл 1400 орчим чингэлэг байна. 🏭Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 783 чингэлэг байгаагаас: Ачаатай-442, Хоосон-341 чингэлэг байна. ⏰Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл: Тяньжин боомтод ирснээс хойш: 20–25 хоног Тяньжин → Эрээн/ЗҮ: 5–7 хоног Замын-Үүд → Улаанбаатар: 7–10 хоног байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ! 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/