2026 оны дөрөвдүгээр сарын 10
ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ХЯМРАЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Дэлхийн геополитикийн хямрал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал нь гадаад хүчин зүйлээс, тэр дундаа ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтээс өндөр хамааралтай хэвээр байна. Энэхүү хамаарал нь зөвхөн логистикийн асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлтүүд Монгол Улсын дотоод зах зээл, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг.
Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард эхэлсэн Ойрхи Дорнодын хямрал нь дэлхийн түүхий тосны зах зээлд хүчтэй савлагаа үүсгэж, баррель нефтийн үнэ 120 ам.долларт хүрээд байна. Энэхүү үнийн өсөлт нь олон улсын зах зээлийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, эрсдэлийн нэмэгдэл зэргээс шалтгаалж буй юм.
Дэлхийн зах зээлийн энэхүү үнийн өсөлт нь Сингапурын түүхий эдийн биржээр дамжин ОХУ-ын экспортын үнийн тооцоонд тусгагдаж, улмаар Монгол Улсад нийлүүлэгдэж буй шатахууны үнэд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний төгсгөлд байрлаж байгаа учир олон улсын зах зээлийн аливаа савлагааг богино хугацаанд дотооддоо мэдэрдэг онцлогтой.
Ийм нөхцөлд шатахууны үнэ өсөх нь тээвэр, ложистик, үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт дам нөлөө үзүүлж, улмаар инфляц өсөх, иргэдийн худалдан авах чадвар буурах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Цаашид Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, гадаад зах зээлийн савлагаанаас хамаарах хамаарлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр тодорхой болж байна.
🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2/


