2026 оны дөрөвдүгээр сарын 13
2026 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН ИМПОРТЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

📊 2026 оны эхний 3 сарын импортын гол үзүүлэлтүүд
Монгол Улс 2026 оны эхний гурван сарын хугацаанд нийт 804.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн-ийг 618 сая ам.доллароор импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.2%-иар өссөн үзүүлэлт юм.
Үүнээс:
⛽ 321.6 мянган тонн автобензин импортолсон (42.8%-иар өссөн)
🛢️ Дизель түлшний импорт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрч өсжээ
Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлын улмаас дизель түлш болон АИ-92-оос бусад шатахууны үнэ өсч, энэ нь уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт шууд нөлөөлж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна.
Засгийн газар ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр дор хаяж 6 сарын хугацаанд худалдан авах санал тавьсан бөгөөд хөдөө аж ахуйн, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүнийг тогтвортой нийлүүлэлтийг хангах чиглэлээр ч хамтын ажиллагаа өрнүүлж байна.
🚗 Харин автомашины импорт бууралттай байна:
Улсын хэмжээнд 19,000+ суудлын автомашин импортолсон (47%-иар буурсан)
5524 ачааны автомашин импортолсон (15%-иар буурсан)
Тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн импортын дүн 50 орчим хувиар буурчээ
📉 Нефтийн бүтээгдэхүүний импорт өсч байгаа ч автомашины зах зээлд бууралт ажиглагдаж байна.
🌍 Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн, цогц үйлчилгээг танд санал болгож байна!
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2/


